МОРА ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН ЁКОЗҮМИ ЁШИЮКИ “МОРА” ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТРАН БАЯНХОНГОР АЙМАГТАЙ ХАМТРАН ТАРЬЖ УРГУУЛСАН ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ЯПОН УЛСАД ЭКСПОРТЛОХ БОЛОМЖТОЙ ГЭЛЭЭ.

“МОРА” ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН ЁКОЗҮМИ ЁШИЮКИ “МОРА” ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТРАН БАЯНХОНГОР АЙМАГТАЙ ХАМТРАН ТАРЬЖ УРГУУЛСАН ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ЯПОН УЛСАД ЭКСПОРТЛОХ БОЛОМЖТОЙ ГЭЛЭЭ.

Хөдөө аж ахуй, газар тариалангийн чиглэлээр “Мора агропарк” төслийг хэрэгжүүлэх боломжтой байна. Тэрбээр уг төсөл нь кластерын системээр хөдөө аж ахуй, газар тариалан эрхлэгчидтэй нэгдэн ажиллаж, Япон Улсын дэвшилтэт технологи нутагшуулан, талбайн үр ашгийг нэмэгдүүлэх боломж, нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх, дотоодын болон экспортын хүнсний үйлдвэрлийг нэмэгдүүлэх зорилготой аж.

Энэ хүрээнд найман төрлийн хүнсний нарийн ногоо, жимс, жимсгэнэ болон органик тариалалтыг дэмжих бордооны судалгааг эхлүүлэн, үр болон бордооны технологийг Япон Улсаас сонгож, хүнсний ногооны хоёр төрлийг Монгол Улсын хөрсөнд нутагшуулах ирээдүйтэй сортоор батлагдсан болохыг танилцуулав. Мөн өвлийн хүлэмжийн ашиглалтыг нэмэгдүүлэх, жимс, ногооны өртөг бууруулах судалгааг эхлүүлээд байна гэв.

Үргэлжлүүлэн ноён Ёкозүми Ёшиюки “Мора” төрийн бус байгууллагын Удирдах зөвлөлийн гишүүнээр гурав дахь жилдээ ажиллаж байна гээд Япон Улсын хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлж буй нэгэн шинэ төсөл бол ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийг газар тариалан, хүнсний үйлдвэрлэлд оролцуулах юм. Ингэснээр хүүхэд багачуудыг багаас нь ажилд сургах, байгаль орчинд ээлтэй хандах хандлагыг төлөвшүүлэх зорилготой. Мөн Монгол Улсад хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлж, органик бүтээгдэхүүнийг Япон Улсад экспортлох зорилготойгоо танилцуулав.

Баянхонгор аймагт шинэ технологи нэвтрүүлэх, туршилт хийх санаачлага гарган ажиллаж байгаад талархал илэрхийлээд дээд сортын хүнсний ногооны үрийг Баянхонгорын хөрсөнд нутагшуулах ажлыг дэмжин ажиллахаа Баянхонгор сумын Засаг дарга Г.Энхбаяр илэрхийлэв.

2023-03-04 11:00:00