ХУУЧИН ХОГИЙН ЦЭГИЙГ ДАРЖ БУЛШИЛЖ, ТЭГШЛЭХ АЖЛЫГ ЭХЛҮҮЛНЭ

Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу хуучин ашиглаж байсан хогийн цэгийг дарж булшлах ажлыг энэ сарын 20-ны өдрөөс эхлэх гэж байна.

Уг хогийн цэгийг дарж тэгшлэсний дараа хог асгаж, зөрчил гаргах болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлж, барилгын бизнесс эрхлэгчдэд 20-ны дотор буулгасан барилгын хогоо нэн даруй хаяхыг анхааруулж байна.

Хуучин хогийн цэг байсан тус газрыг тэгшилж булшилсаны дараа ойрхон сумдын малчдын "МАЛЧНЫ ХОРООЛОЛ"-ыг шинээр бий болгож төвлөрүүлэхээр ажиллаж байна. Өнөөдөр Баянхонгор сумын Засаг дарга Г.Энхбаяр, Баянхонгор сумын ИТХ-ын дарга С.Батцэрэн, Аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Т.Хишигбаатар, "Цэвэр хот" ОНӨААТҮГ-ын дарга Ц.Баясгалан болон бусад холбогдох албаны хүмүүс байлцаж хогийн цэгийг булшлах, техникийн боломжийн талаар ярилцлаа.

Хуучин хогийн цэгийг дарснаар Шинэ суурьшлийн бүсэд амьдрах иргэдийг агаар болон хөрсний бохирдлоос хамгаалах ач холбогдолтой юм.

2023-04-10 00:00:00