“ХҮҮХДИЙН ХООЛ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ӨРНҮҮЛЖ, БАЯНХОНГОР СУМЫН СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГИЙН УДИРДЛАГА, ХОЛБОГДОХ МЭРГЭЖИЛТНҮҮД ХАМРАГДАН ХҮҮХДИЙН ХООЛНЫ ЧАНАР АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ТАЛ ДЭЭР АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛЫН ТАЛААР ЗӨВЛӨЛДЛӨӨ

Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хүүхдийн хоол хүнсний чанар, хүртээмжийг сайжруулах, сургалтын байгууллага дээрх хоол хүнсний үйлчилгээгээр дамжуулан нийгмийн олон талт асуудлыг шийдвэрлэх боломж, үр ашиг, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд талуудын хамтын ажиллагаа, оролцоог хангах зорилгоор Боловсрол шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайд, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын хамтарсан тушаалаар Үндэсний чуулган зохион байгуулахаар бэлтгэл ажил хийгдэж байна. Үүнтэй холбоотой Баянхонгор сумын сургууль цэцэрлэгийн захирал, нягтлан, хоол зүйч, эмч, тогооч, эцэг эхийн төлөөлөл,түүхий эд бүтээгдэхүүн бэлтгэн нийлцүүлдэг байгууллагын төлөөллүүдийг оролцуулан “Хүүхдийн хоол” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийн хүрээнд дараахь сэдвүүдээр санал солилцлоо.

Үүнд:

1.Сургууль цэцэрлэгийн хүүхдийн хоол хүнсний шим тэжээллэг байдал, хангамж,хүртээмж, чанар, аюулгүй байдлыг сайжруулахад тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам,

2.Сургууль, цэцэрлэгийн хүүхдийн хоол, хүнсний хэрэглээнд орон нутагт үйлдвэрлэсэн хүнсний түүхий эд бүтээгдэхүүний ашиглалтыг нэмэгдүүлэх, нутгийн онцлогтой уламжлалт хоол хүнсний нэр төрлийг баяжуулан ахуй, хэрэглээний онцлогтой уялдуулан хэрэглэх боломжтой,

3.Хоол үйлдвэрлэлийн салбарт ажиллаж буй хүний нөөцийн хүрэлцээ, мэргэжлийн ур чадвар, цалин хөлсний хангамж, нийгмийн баталгаа,

4.Тухайн засаг захиргаа,нутаг дэвсгэрийн нэгжийн түвшинд сургууль, цэцэрлэгийн хоолны үйлчилгээний өнөөгийн нөхцөл, оролцогч талуудын чиг үүрэг, ажлын уялдааг сайжруулах боломж шийдэл,

5.Төр хувийн хэвшлийн үр дүнтэй хамтын ажиллагааны шийдэл,

6. Хүүхдийн хоолны санхүүжилтийн олон талт хэлбэр боломж, шийдэл,

7.Сургуулийн хоол үйлдвэрлэлийн газрын үр ашигтай зохион байгуулалтын хэлбэр, шийдэл боломж гэсэн агууллагын хүрээнд цэцэрлэг, сургууль,орон нутаг, улсын хэмжээнд ямар ямар шийдэлд хүрч байна вэ зэрэг сэдвүүдийг хөндөж ярилцан өөр өөрсдийн сургууль, цэцэрлэгт тохирсон төлөвлөгөө боловсруулан ажиллах юм.

2023-04-05 12:46:00