Баянхонгор аймаг 2023-2024 онд хүлэмжийн аж ахуй эрхлэлтэд дорвитой өөрчлөлт бий болгохоор зорин ажиллаж байна.
Аймгийн Засаг даргын албан айлчлалын хүрээнд БНХАУ-ын Ганьсү мужийн Жючуан хоттой Баянхонгор сум нөхөрсөг харилцааны санамж бичгийг байгуулсан юм.
Санамж бичгийн хүрээнд
1. Жючуан хотын 13,000 хүлэмж бүхий ногоон экологийн аж үйлдвэрийн паркт ирэх 04 дүгээр сард багтаан Баянхонгор аймгийн холбогдох 2-4 мэргэжилтнийг 20 хоногийн хугацаанд ажиллуулан сургаж, туршлага судлуулах
2. Жючуан хотын Сүбэй сумаас малын бууцыг нано технологийн аргаар боловсруулан гаргадаг эко бордооны үйлдвэрийг манай аймагт нийлүүлж, орон нутгийн технологичдыг сургах
3. Жючуан хотын ногоон экологийн аж үйлдвэрлэлийн паркын жишиг хоёр хүлэмжийг Баянхонгор аймагт байгуулахаар тус тус тогтов.